Н.МУСТАФА ҮНДЭСНИЙХЭЭ БАЯРЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ

2017-03-20  

Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат Монгол, Казахстан Улсын гавьяат тамирчин, Улсын харцага О.Бахытын нэрэмжит казах түмний “Наурыз”-ын баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат "Өлгийн хүчтэн" бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэсэн юм.

Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Г.Ганбаатар, Баянхонгор Бууцгаан сумын харьяат, аймгийн заан М.Батцэнгэл нар шалгарсан. Тус барилдаанныг 2008 оноос эхлэн аймгийн арслан Х.Айдос, Х.Ассен нарын санаачилгаар жил бүр зохион байгуулж буй бөгөөд анх удаагаа Баян-Өлгий аймгийн бөх түрүүлж буй нь энэ юм.

Энэ жил барилдааныг анх удаагаа Баян-Өлгий аймгаас төрсөн домогт бөх О.Бахытын нэрэмжит болгон зохион байгуулж байна. О.Бахыт нь аймгийнхаа наадамд 10 удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэж байсан билээ. Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья.

Тавын даваа

1. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Баянмөнх а.а

2. Б.Эрдэнэхүү а.х.а –Г.Ганбаатар а.а

3. Ө.Сүхбат а.х.а –М.Батцэнгэл а.з

4. М.Бадарч а.а –П.Өсөхбаатар а.х

5. Г.Ганжад а.а –Б.Гончигтавхай а.а

6. Т.Пүрэвсүрэн а.а –Ш.Чинтулга а.х

7. Н.Мустафа а.а –Ж.Бямбадонид а.н

8. Б.Даваа-Очир а.а –Ч.Эрдэнэсайхан а.з

Зургаагийн даваа

1. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Даваа-Очир а.а

2. М.Бадарч а.а –М.Батцэнгэл а.з

3. Г.Ганжад а.а –Н.Мустафа а.а

4. Т.Пүрэвсүрэн а.а –Г.Ганбаатар а.а

Долоогийн даваа

1. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Г.Ганбаатар а.а

2. Н.Мустафа а.а –М.Батцэнгэл а.з

Наймын даваа

1. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Н.Мустафа а.а

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сүрхий залуу байна лээ. 2017-03-20
D:ENE MUNDAG ZALUU IREEDUI BII BII 2017-03-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?