НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖЭЭ

2017-03-20  

Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН албан ёсоор нээлтээ хийлээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн УИХ дахь Шатрын Спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга, Аймгийн Шатрын холбооны тэргүүн Л.Батсайхан, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Б.Оюунбаатар, Монголын Шатрын Холбооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Монголын Шатрын Холбооны дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай, Ц.Цогбаяр, Монголын Шатрын Холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, УЗГ Г.Баатар, Хэнтий аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэ-Очир зэрэг хүндтэй зочид оролцлоо.

Их мастер Ц.Батчулуун, их мастер Т.Батчимэг тэргүүтэй шигшээд өрсөлдөх 24 шатарчдын оноолтын сугалааг Хэнтий аймаг, Дадал сум, Монголын шатрын холбооны эрхмүүд хийж өгснөөрөө онцлог болсон юм.

Мөн нээлтийн үеэр Дадал сумын Өсвөр болон Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад шагнал гардуулж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Дадал сумын өсвөрийн шатарчидтай зэрэг тоглолт хийж, дурсгалын зураг татуулснаар тэмцээний нэгдүгээр өрөг эхэллээ. Тэмцээн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?