ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОЙД УЛСЫН ЗААН Б.ПҮРЭВСАЙХАН ТҮРҮҮЛЛЭЭ

2017-03-20  

Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын гарди Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд тэргүүтэй бөхчүүд барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, “Хантайшир” дэвжээний бөх улсын гарди Н.Ганбаатар үзүүрлэв. 

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Улсын харцага Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Н.Жаргалбаяр нар шалгарав. Энэ өдрийн барилдаан эхнээсээ л өрсөлдөөнтэй болж нэгийн даваанд улсын цолтнуудаас харцага А.Бямбажав а.н.Мөнхтулгад, начин Г.Баасандорж а.н Э.Сумъяабатад, начин Э.Даш а.н Ж.Бямбадоньдод өвдөг шорооджээ. Улсын гарди Н.Ганбаатар ойрын барилдаануудад зодоглоогүй ч энэ барилдаанд залуу бөхчүүдтэй тун сайн барилдаж Улсын начин Л.Батзориг, Улсын харцага Б.Бат-Өлзий нарыг давж үзүүрт хүрсэн юм. 

Тавын даваа

1. Н.Ганбаатар у.г –Л.Батзориг у.н 
2. Б.Батмөнх у.з –Ц.Мөнхбаяр а.а 
3. Б.Пүрэвсайхан у.з – Ч.Хөхчирэнгэр у.н 
4. Ө.Бат-Орших у.х – Д.Пүрэвдорж а.х 
5. Т.Баасанхүү у.х – Л.Цэрэнтогтох у.н 
6. Б.Одгэрэл у.х – Н.Жаргалбаяр у.х 
7. Б.Бат-Өлзий у.х – Э.Энхбат у.н 

Зургаагийн даваа 

1. Н.Ганбаатар у.г –гоцлов 
2. Б.Батмөнх у.з –Н.Жаргалбаяр у.х 
3. Б.Пүрэвсайхан у.з – Л.Цэрэнтогтох у.н 
4. Ө.Бат-Орших у.х – Б.Бат-Өлзий у.х 

Долоогийн даваа 

1. Н.Ганбаатар у.г –Б.Бат-Өлзий у.х 
2. Б.Пүрэвсайхан у.з – Н.Жаргалбаяр у.х

Наймын даваа 

1. Н.Ганбаатар у.г –Б.Пүрэвсайхан у.з


 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Үзүүштэй сайхан барилдаан болсон шүү. Сайхан бичжээ. 2017-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?