ЯПОНЫ ГУНМА ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ТОШИО ФУКУДА ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА

2017-03-20  

Эмгэг Судлалын Үндэсний Төв 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн дэмжлэгээр зайн оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулан, эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд дэвшилтэд технологийг нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Дээрх ажлын хүрээнд тус төвийн эмгэг судлаач эмч нар Япон болон БНСУ-ын телепатологич профессоруудын багтай хамтран хүндрэлтэй, ховор, түвэгтэй тохиолдлуудын оношилгооны асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

Ийнхүү Япон улсын Гунма их сургуулийн профессор Тошио Фукуда тэргүүтэй баг тус төвд ажиллаж, эмгэг судлаач эмч нарт зөвөлгөө өгч, телепатологийн зөвлөлдөх үйл ажиллагааг гардан гүйцэтгэн, Япон улсын Мита эмнэлэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон улсын их сургуулийн Паталогийн тэнхимийн профессор, телепатологич Ичиро Моритой шууд холбогдон, хүндрэлтэй тохиолдлуудыг шийдвэрлэлээ.

Тэрээр хэлэхдээ: “... Энэ технологийг хэрэгжүүлж байгаа нь олон улсын жишигт нийцсэн зүйтэй шийдвэр болсныг сайшааж, бэлдэцийн чанар сайжирсан, мөн “cell blok”-ийг бэлдэж байгаа нь оношилгоог шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

Эсийн блок бэлдсэнээр өвчтөнөөс эдийн шинжилгээ давтан авахгүйгээр эцсийн онош тавих боломжтой бөгөөд цаашид иммуногисто химийн аргаар ямар эсийн буюу ямар эрхтнээс гаралтай анхдагч хавдар болохыг илрүүлэх оношлогооны ач холбогдолтой юм.  

Тус төвийн захирал Г.Уянга болон төвийн эмгэг судлаач эмч нар профессорын багт талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг боломжит бүх хэлбэрээр өргөжүүлэх талаар санал солилцлоо гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?