Тайландын Бангкок хотноо энэ сарын 17-нд эхэлсэн “Hockey Challenge Cup of Asia” тэмцээнд Монголын хоккейн шигшээ баг оролцож байгаа билээ.
Манай шигшээ баг энээ өдөр тэмцээний хоёрдох тоглолтоо Тайландын багтай хийж 5:4-өөр хожлоо. Тоглолтын шилдэг тоглогчоор хаалгач Г.Мөнхболд нэрлэгдсэн байна. Монголын баг тэмцээний эхний тоглолоо Сингапурын шигшээ багтай хийж 13:0-ээр хожоод байсан юм.
Одоогийн байдлаар тэмцээнийг Арабын нэгдсэн Эмират болон болон Монголын шигшээ багууд 6 оноотой тэргүүлж байгаа бол Тайланд, Сингапурын багууд 3 оноотой удаалж байна. Монголын баг дараагийн тоглолтоо Малайзын багтай 21-нд 15:00 цагаас хийх бол сүүлийн тоглолтоо Арабын нэгдсэн Эмиратын багтай 23-нд хийх хуваарьтай байна.
Эх сурвалж : Sportlife.mn