Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойргийн онцлох тоглолт нь хүснэгтийн 3 дугаарт бичигдэж буй “Манчестер сити” клуб өөрсдийн “Этихад” цэнгэлдэхдээ “Ливерпүүл”-ийг хүлээн авсан тоглолт байсан юм. Хүснэгтийн байрлал шийдэх чухал тоглолтод 1:1-ийн харьцаатай “Эвийн гэрээ” байгуулж өндөрлөсөн. Тоглолтын эхнээс талбайн эздээс Стерлинг, Санэ нарын тоглогчид аюултай довтолгоо хийж байсан ч гоол хийж амжилгүй эхний үе өндөрлөсөн.
Харин хоёрдугаар үед “Ливерпүүл”-ийн Герман тоглогч Эмрэ Жан талбайн төвөөс довтлогч Фирминог чиглэсэн дамжуулалт ирэх үед “Манчестер сити”-гийн Клиши Фирмино дээр зөрчил гаргаж 11 метрийн торгуулын цохилт “бэлэглэсэн”. Энэ боломжийг Жэмс Милнэр “чулуу” болгож багтаа тэргүүллийг авчирсан. Эхэлж гоол алдсан талбайн эздийн довтолгоо улам ширүүсч улмаар 69 дэх минутанд Белги тамирчин Кевин Де Брюний баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгөнд Серхио Агуэро хөл тавьж тооны харьцааг тэнцүүлсэн. Үүнээс хойш багууд нээлттэй довтолж эрсдэл хийхийг хүсээгүй бөгөөд хамгаалалтандаа анхаарч “Манчестер Сити” сэлгээгээр Фернандог оруулж ирсэн бол “Ливерпүүл” Лукас Лэваг хамгаалалтын шугамандаа оруулсан. Тоглолтын төгсгөлд Адам Лаллана, Фирмино нарт гоол оруулах боломж гарч ирсэн ч ашиглаж чадаагүй.
Мөн 29 дүгээр тойрогт лигийн шилдэг баг Лондоны “Арсенал” “Уэстбром”-ын талбайд зочилж тоглоод 3:1-ээр хожигдсон. “Уэстбром”-оос Даусон хоёр гоол оруулсан бол Робсон Кану нэгийг хийсэн. Харин “Арсенал”-ын нэг гоолыг Чили довтлогч Алексис Санчес оруулсан байна.
Бусад тоглолтын дүн
Эвертон 4:0 Халл сити
Стөүк сити1:2 Челси
Санперланд 0:0 Бөрнли
Уэстхэм 2:3 Лэстэр сити
Бөүрнмут 2:0 Суонси сити
Мидлесборо 1:3 Манчестер Юнайтед
Тотенхэм 2:1 Саутхэмптон
Премьер лигийг одоогийн байдлаар “Челси” 69 оноотой тэргүүлж байгаа бол “Тоттенхэм” 59 оноотой, “Манчестер сити” 57 оноотой, “Ливерпүүл“ 56 оноотой тус бүр удаалж байна.
Эх сурвалж : Sportlife.mn