УЛААНБААТАР МАРАФОН-2017 ГҮЙЛТ 5-Р САРЫН 20-НД БОЛНО

2017-03-21  

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, нийсэллийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, дүүргүүдийн төлөөллүүд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

“Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийн гол зорилго нь Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

Тус гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд гээд нийт 25-30 мянган хамруулан оролцуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд  болно. “Улаанбаатар марафон-2017”-г марафон гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд дунд болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.

Мөн сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангиллаар гурван зайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд 5000 метрт 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш настай гэж заажээ. Түүнчлэн гэр бүлийн болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 1.5 км-ийн зайд гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?