Австрийн Шладминг хотод энэ сарын 17-нд нээлтээ хийсэн Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд Монгол Улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрөлд өрсөлдөж байна.
Олимпийн наадмын хоёрдох өдөр цанын төрөлд уралдсан Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургуулийн сурагч Н.Уянга аваргын алтан медаль хүртэж төрийн дууллаа Австрийн тэнгэрт эгшиглүүллээ.
Мөн эрэгтэйчүүдийн 25 метрийн цасны гуталтай гүйлтийн төрөлд оролцсон С.Тэмүүлэн амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн байна. Наадмын эхний гурван өдрийн дараах байдлаар манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн болзол хангаад байгаа юм. Наадамд 107 орны 300 орчим тамирчин өрсөлдөж байна.
Эх сурвалж : Sportlife.mn