ҮНДЭСНИЙ ЛИГИЙН АВАРГА БАГ АВАРГЫН ТУГАА ГАРДАН АВЛАА

2017-03-22  

21 аймгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний 2016-17 оны улирал өндөр хэмжээнд зохион байгуулагдаж шилдэг багуудаа тодруулсан билээ.

Хөдөө орон нутаг, аймгуудаар аялан тоглолт хийж олон шинэлэг менежментийг хэрэгжүүлэн шинэ хуудас нээсэн Үндэсний лиг бас нэгэн шинэлэг менежмэнтийг хэрэгжүүлж эхэлсэн нь Аваргын буюу Ялалтын туг гардуулах ёслол юм. Спорт өндөр хөгжсөн орнууд, бидний сайн мэдэх НБА болон бусад томоохон лигүүд багийн амжилтаа ялалтын туганд мөнхжүүлэн өөрийн ордондоо хүндэтгэлтэйгээр залсан байдаг.

21 аймгийн Үндэсний лигийн аварга Т. Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид, Дэд аварга З. Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс Тех багуудад ялалтын тугийг гардуулах ёслол өнөөдөр боллоо. Үндэсний лигийн шилдэг багуудад шагналын сан болох 50 сая төгрөгийг Үндэсний аваргын туг гардуулах үеэр гардуулан өгсөн юм. Мөн Үндэсний лигийн хүрэл медалийн эзэд болсон Д. Аюурзана эзэнтэй Эрдэнэт хот Икон баг медалиа гардан авсан юм.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?