ДЭРЭН”, “АРВИС” КЛУБУУД ТҮРҮҮЛЛЭЭ

2017-03-23  

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Идэрчүүдийн футзалын лиг” хоёр долоо хоногийн хугацаанд явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тус лигийн тэмцээний 17 хүртэлх насанд “Дэрэн” клуб түрүүлж, “ДМЮ” мөнгө, “Унаганууд” хүрэл медаль хүртсэн юм. Харин 15 хүртэлх насны ангилалд “Арвис” алт, “Хараацай” мөнгө, “Дэрэн” хүрэл медалийн тавцанд зогссон.

Тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр “Идэрчүүдийн футзалын лиг”-ийн шилдгүүдийг шалгаруулахад 15 хүртэлх насны шилдэг хаалгачаар “Хараацай” клубийн Б.Цэнгүүн тодорсон бол 17 хүртэлх насны шилдэг хаалгачаар “Дэрэн” клубийн А.Мэндбаяр нэрлэгдлээ. Лигийн туршид хамгийн олон гоол оруулсан шилдэг довтлогчдоор 15 хүртэлх насанд “Солонго Халиун-Од” клубийн О.Есү-очир, 17 хүртэлх насанд “ДМЮ” клубийн Т.Анхбаяр нар тодорсон. Мөн шилдэг тоглогчдоор 15 хүртэлх насанд “Арвис” клубийн Б.Намсрайдорж, 17 хүртэлх насанд “Унаганууд” клубийн Б.Идэрбат нар шалгарсан байна.

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?