СУМЫН ЦОЛТНУУДЫН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО

2017-03-23  

Сумын цолтнуудын барилдаан Бямба гарагт болно Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан ирэх Бямба гарагт болно. Уран хурц барилдаанаар дүүрэн болдог тус барилдаанд өнөө цагийн шилдэг бөх Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Э.Даш нарын бөхчүүд амжилттай барилдаж түрүүлж байсан юм. Та бүхэнд энэ улирлын барилдаанд амжилттай барилдаж түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийг танилцуулья

Есдүгээр сарын барилдаанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат сумын заан Т.Хайдавдорж түрүүлж, Баянхонгор аймгийн заан Э.Совджамц үзүүрлэсэн юм.

Аравдугаар сарын барилдаанд Увс аймгийн Давст сумын заан н.Сэр-Од түрүүлж Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан Мөнхтөрийн сумын заан Лхагвагэрэл үзүүрлэжээ. 

Арваннэгдүгээр сарын барилдаанд Говь-Алтай аймгийн Дарви сумын заан Х.Дарамзагд түрүүлж, Завханы М.Лхагвагэрэл хоёрдох удаагаа үзүүр булаасан. 

Арванхоёрдугаар сарын барилдаанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын заан Н.Даваадорж түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын заан Г.Бадрах үзүүрлэсэн.

Нэгдүгээр сарын барилдаанд өмнөх сарын барилдааны үзүүр бөх Хэнтийн Г.Бадрах түрүүлж Говь-Алтайн Х.Дарамзагд үзүүрлэсэн юм.

Хоёрдугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын заан Д.Алтанцоож түрүүлж, Өвөрхөнгай аймгийн заан Г.Цэнддорж үзүүрлэсэн байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?