ӨСВӨРИЙН ТЕННИСЧИДИЙН УАШТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2017-03-23  

МШТХ-ны төв "ОЧ" клубт эхэлсэн өсвөрийн ширээний теннисчидийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, Дархан, Эрдэнэт хот Улаанбаатар хотын 9 дүүргийн 300 орчим теннисчид хүч чадал, ур чадвараараа өрсөлдөж байна.
 
"ОЧ" клубын дэд мастер Д.Эрдэнбаяр, Д.Мөнхзориг, Чулуудай нар хөвгүүдийн дээд насанд, дэд мастер Б.Должинзуу, Ундрам, Болор нарын охидын дунд гал гарсан тоглолт болно гэж теннисний хорхойтнууд хүлээж байна. 

Бага насны ангилалд Дорноговь, Хөвсгөлийн өсвөрийн теннисчид нийслэлийн багачуудыг зовооно гэж шинжээчид дүгнэлээ. Тэмцээн 3 өдөр үргэлжилнэ. 

Та бүхэн "ОЧ" клубт очин, өсвөрийн тамирчидаа дэмжих, тэдний тоглолтыг шимтэн үзэх боломжтой юм. Тэмцээнийг үзэхэд билет авах шаардлагагүй. Үнэ төлбөргүй үзэж болно гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдэв. 

 

Эх сурвалж :  Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?