Волейболчин хүний амжилт гаргах гол хөшүүрэг бол нурууны өндөр. Тэд өрсөлдөгчидтэйгээ өндрөөрөө ижил байж өрсөлдөх чадвартай болно гэж мэргэжилтнүүд үздэг. Хятадын эмэгтэйчүүд ур чадвартайгаас гадна нуруулаг. Тиймээс ч тэдний амжилт өгсөж буй. Тэгвэл Монголын волейболд ч мөн тааламжтай цаг үе ирснийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх дуулгаж байна.
Яг одоогоор 17-22 насны 190 см-ээс 2 метр шүргэсэн 30 залуу волейболын спортоор хичээллэж буй ажээ.
Эх сурвалж : Sportlife.mn