ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-03-23  

Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарлаж байгаатай холбогдуулан тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах штабаас ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Уг ажлын хүрээнд 2017 оны 03 сарын 21-нд тасаг, албадын эрхлэгч, дарга нар болон нийт эмч нарт, 3 сарын 21, 22-нд нийт резидент эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд, дэмжих туслах үйлчилгээний ажилчдад БГД-ийн Онцгой Байдлын Хэлтэс, тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ” сургалтуудыг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн байгууллагын гамшгаас хамгаалах штабын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх 15 минутын баримтат киног эмнэлгийн нийт эмч, ажилтнуудад үзүүлэн, таниулах үйл ажиллагааг явууллаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?