МОНГОЛЫН ХОККЕЙЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-03-24  

Тайландын Бангкок хотноо энэ сарын 17-23-ны өдрүүдэд зохиогдсон “Hockey challange cup of Asia” тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг мөнгөн медалийн болзол хангалаа. 

Тус тэмцээнд Тайланд, Малайз, Арабын нэгдсэн Эмрат, Монгол, Сингапур зэрэг 5 орны баг өрсөлдсөн юм. Монголын баг эхний тоглолтоо Сингапурын багтай хийж 13:0-ээр “бут ниргэсэн” бол удаах тоглолтоо талбайн эзэн орон Тайландтай хийж 5:4-өөр буулгаж авсан.

Тэмцээний гурав дахь тоглолтоо Малайзын багтай хийж 10:5-аар хожиж аваргын төлөө Арабын нэгдсэн Эмратын багтай тоглох эрхтэй болсон юм. 

Алтан медалын төлөөх хариуцлагатай тоглолтонд Монголын баг Эмратын багтай 4:4-өөр тэнцэж буллит цохиод 6:4-өөр хожигдсон байна. Тус тэмцээнээс манай баг тамирчид сүүлийн 4 жил дарааллан хүрэл медаль хүртээд байсан бол энэ жил амжилтаа ахиулж мөнгөн медалийн болзол хангалаа.

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?