ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ АНГЛИЙГ ХОЖЛОО

2017-03-24  

Өнгөрсөн шөнө Германы шигшээ баг өөрсдийн “Синал Эдуна” цэнгэлдэх хүрээлэндээ хүчтэй өрсөлдөгч Английн багийг хүлээн авч нөхөрсөг тоглолт хийлээ. Тус тоглолтод эхнээсээ л Английн баг илүүрхэж тоглосон бөгөөд Адам Лаллана, Дэлэ Алли нарт боломж үүсгэж байсан ч чулуу болгож чадаагүй юм.

Харин тоглолтын хоёрдугаар үеийн 69 дэх минутад Германы багийн довтлогч Лукас Подолски 16-ын талбайн гаднаас хүчтэй цохилтоор гоолдож тоглолтын хувь заяг шийдсэн. Энэхүү тоглолт нь Лукас Подолскигийн хувьд шигшээ багийн хамт хийж байгаа сүүлийн тоглолт болсон юм. Тэрээр шигшээ багтаа 49 гоол оруулсан амжилттайгаар олон улсын тамирчны замналаа өндөрлүүлж байна. Энэ өдөр Чехийн шигшээ баг Литвийн багийг 3:0-ээр буулгаж авсан бол Шотланд Канадтай 1:1-ээр тэнцсэн байна.

 

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?