ӨСВӨР НАСНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-03-24  

МШТХ-ны төв "ОЧ" клуб 500 хүүхдийн хөл, шуугиан, тэдний эцэг эх, багш нарын шуугианд умбаж байна. 12-оос доош, 13-15, 16-18 гэсэн гурван насны ангиллаар тэмцээн өрнөж байна.

Эхний 2 өдөр багийн тэмцээн, дараагийн хоёр өдөр нэгбүрчилсэн төрлөөр аваргуудаа тодруулна. Одоогоор Мэргэн дасгалжуулагчтай Бласт баг, Жаргалсайхан ахлагчтай Шинэ-Од клуб, С.Галбадрах ахлагчтай "Оч" клуб, Баяраа ахлагчтай Эрдэнэт хотын баг, Цэнджаргал ахлагчтай "Цесна" зэрэг хүчтэй багууд аваргын төлөө өрсөлдөж байна.

Энэ гурван охин 5 сараас 1 жил хичээллэж буй гэнэ. Тоглолтоо хүлээж буй үе.

Шинэ эргэлт багийнхан бүтэн багаар буюу 27-уулаа оролцож буй. Эдгээр хүүхдүүд насаар хамгийн бага өсвөрийн тамирчид.

Шинэ эргэлтийн Баяраа, Цэрэндорж нар бяцхан шавь нарын хамт.

Баянхонгор аймгийн баг тамирчдыг удирдаж, шавь Эрдэнэсувдыг улсын аварга болгож байсан Энхбаатар багш Дорнодын багийг дасгалжуулж эхэлжээ.

Эрдэнэт хот улсын аварга Баяраа нараар алдартай. Энэ удаа Баяраагийн шавь нар нь өсвөрийн тамирчдаа нийслэлд авч иржээ

 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?