ЖАЙКА БАЙГУУЛЛАГЫН АХЛАХ ЗӨВЛӨХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-03-24  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон улсын Жайка байгууллагын Ахлах Зөвлөх Ямашита Маморү-г хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй явж байгааг цохон хэлээд, манай улсын анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, ЖАЙКА-ийн сайн дурын мэргэжилтнүүдийг Монгол улсад ховор байдаг нөхөн сэргээх, сэргээн засах чиглэлээр ажиллуулж байгаа нь Монгол эмч нарын ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэв.

Эрүүл мэндийн салбарт Япон улсын Засгийн газрын санхүүжилтээс гадна мэргэжлийн холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудтай хамтран хүмүүнлэгийн шугамаар хүмүүнлэгийн тусламж, хандивын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн юм гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?