ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН, МУГТ Т.БАТЧИМЭГ НАР УАШТ-ИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2017-03-25  

Монгол Улсын насан хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд үргэлжилж байгаа билээ. Тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 12 шилдэг шатарчид оюунаа сорьж байгаа юм.

Тэмцээний 9 дэх өргийн тоглолтууд явагдаж дууссан бөгөөд эрэгтэйчүүдийг Баянхонгор аймаг “Зууны шатар” клубийн тамирчин их мастер Ц.Батчулуун 7 оноотой тэргүүлж байгаа бол Ховд аймаг, “Сүлд” спорт хорооны тамирчин олон улсын мастер С.Билгүүн 6.5 оноотойгоор, Хэнтий аймаг  “Эрч” спорт хорооны тамирчин фиде мастер У.Насанжаргал 6 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байна

Эмэгтэйчүүдийн ангиллыг Хэнтий аймаг,  “Мончесс” клубийн тамирчин МУГТ Т.Батчимэг 7.5 оноотой хошуушилж байгаа бол Увс аймаг “Хан-Алтай клуб”, “МУИС”-ын тамирчин олон улсын мастер Ү.Үүрийнтуяа 7 оноотой, Архангай аймаг “Абико” компанийн тамирчин  олон улсын мастер Б.Анхчимэг, “Алдар” спорт хорооны тамирчин  олон улсын мастер Д.Янжиндулам, Хэнтий аймгийн тамирчин фиде мастер Т.Мөнхзул нар 5.5 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм. Тэмцээний аваргууд энэ сарын 26-нд тодорно.

 

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?