“ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2017-03-25  

“Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-оос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн тав дахь улирлын тоглолтууд Бямба гарагт МҮЭСТО-ын зааланд эхлэхээр боллоо. Энэ удаагийн лигийн тэмцээнд : 

1.Альянс Тех Харцага-2015, 2016 оны аварга

2.SBL Хасын Хүлгүүд-2014 оны аварга, 2016 оны дэд аварга

3.Төв Ургац-2016 оны хүрэл медальт

4.Баянхонгор Ирвэсүүд-2016 оны IV байрт шалгарсан

5.Мон-Алтиус Смарт-2016 оны плей-оффт орсон

6.Архангай Алтан Дорнодын Дайчид-21 аймгийн Үндэсний лигийн БАРУУН бүсийн аварга

7.Сүхбаатар-21 аймгийн Үндэсний лигийн ЗҮҮН бүсийн аварга

8.Увс Нуур- гэсэн найман баг оролцох юм.

Тэмцээний нээлтийн тоглолт 14 цагт Б.Баярбат, Д.Чадраабал нараар ахлуулсан “Баянхонгор Ирвэс”-үүд баг Ардчилсан Солонгосын шигшээгийн лидер Ким Чон Ил тэргүүтэй “Увс нуур” багуудын хооронд болно. Энэ өдрийн дараагийн тоглолт “Альяанс тех харцага” болон “21 аймгийн цомын аварга” “Алтан Дорнод Архангайн дайчид” багуудын хооронд өрнөнө.

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?