Австрийн Мэльбурн хотод болох Ази тивийн лигийн аваргуудын тоглолтын өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын багийн ахлах дасгалжуулагч Свен Горан Эриксон ингэж хэллээ. Хятадын хөлбөмбөгийн суперлиг маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарах болсон нь Хятадын шигшээ багийг хүчирхэг болгох суурийг тавьж байгаа гэж тэр үзлээ. " Би зөв цагтаа, зөв газраа ирсэн гэж бодож байна. Та нар Хятадад хөлбөмбөг хэр эрч хүчтэй хөгжиж байгааг мэдэрцгээх цаг ирнэ." гэж хэвлэлийн бага хурлын үеэр тодотголоо. "90-ээд оны үед би Италид дасгалжуулагчаар ажиллаж байсан. Дэлхийн бүх л сайн тоглогчид Италийг зорьж, тэнд л тоглохыг мөрөөддөг байсан. 2000-аад оны үед би Англид дасгалжуулагч хийж байлаа. Бүгд л премьер лигийг зорьцгоосон. Яагаад гээч. Аль алинд нь хамгийн дээд зэргийн хөлбөмбөг, дээд хэмжээний мөнгө байсан. Өнөөдөр 2016 он. Яг адилхан дүр зураг. Маш олон дэлхийн хэмжээний тоглогчид Хятадыг зорьж байна. Мөнгийг нь ч сайн төлж байна. Тэгэхээр 10-15 жилийн дараа Хятадын хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аваргын цомыг авчих боломжтой түвшинд хүртэл хөгжиж чадна" гэж Швед гаралтай, хөлбөмбөгийн маш туршлагатай дасгалжуулагч Свен Горан Ериксон бахархалтайгаар зарлалаа.
Тоймч : БАЛЖАА