БАТСҮХ ТҮРҮҮЛЭВ

2017-03-27  

“Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн дөрөвдүгээр сарын ээлжит барилдаан Бямба гарагт боллоо. Энэ сарын барилдаанд сумын заан Н.Ширчинхүү, Х.Дарамзагд, Г.Бадрах, Н.Даваадорж нараар манлайлуулсан 448 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Жаргалант сумын заан Г.Батсүх түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын заан Х.Дарамзагд үзүүрлэлээ.

Барилдааны их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын заан Б.Батбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дархан аварга А.Сүхбатын хүү сумын заан Хангай нар шалгарсан. Хөвсгөл аймгийн заан Г.Батсүх нь сумын цолтнуудын барилдаанд түрүүлж буй анхны тохиолдол нь бол Говь-Алтайн сумын заан Х.Дарамзагд хоёрдох удаагаа үзүүрлэж буй нь энэ юм.

Зүүний манлайд гарсан Увс аймгийн Ховд сумын заан Н.Ширчинхүү хоёрын даваанд Өврөрхангайн залуу бөх н.Лхагвасүрэнд сугадаж мушгиулж унасан бол өмнөх сарын барилдааны түрүү бөх Хэнтий аймгийн заан Д.Алтанцоож барилдааны долоогийн даваанд Ховдын Б.Батбаярт зайлж хавируулж унасан. Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья. 

Зургаагийн даваа

1. Х.Дарамзагд с.з – Н.Бямбажаргал с.з За

2. Н.Даваадорж с.з ИМХ – Г.Батсүх с.з Хө

3. Д.Алтанцоож с.з Хэ –Н.Наранбаяр с.з Ду

4. Г.Цэнддорж с.з ИМХ –Д.Эрдэнэцогт с.з Ар

5. А.Мягмаржав с.з Хө –Б.Батбаяр с.з Хо

6. Б.Сосорбарам с.з Хо –С.Майнбаяр с.з Ар

7. Ц.Ганхөлөг с.з Бу –С.Хангай с.з Тө

Долоогийн даваа

1. Х.Дарамзагд с.з – гоц мөргөв

2. Д.Алтанцоож с.з Хэ –Б.Батбаяр с.з Хо

3. Г.Цэнддорж с.з ИМХ –Г.Батсүх с.з Хө

4. С.Майнбаяр с.з –С.Хангай с.з Тө

Наймын даваа

5. Х.Дарамзагд с.з –Б.Батбаяр с.з Хо

6. С.Хангай с.з Тө - Г.Батсүх с.з Хө

Есийн даваа

1. Х.Дарамзагд с.з ГА –Г.Батсүх с.з Хө /үзүүрлэсэн/ /түрүүлсэн/

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?