“УЛААНБААТАР МАРАФОН” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ЦОМ АЯЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-03-27  

Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна.

Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг өнөөдрөөс аялуулж эхэллээ.

Нийслэлийн 9 дүүрэг, НИТХ, НЗДТГ, НЗАА гэсэн 12 чиглэлд 5 дугаар сарын 20 хүртэл аялна. Энэ хүрээнд хүмүүнлэгийн болон эко, биеийн тамир спортыг сурталчлах үйл ажиллагаанууд хэрэгжих юм байна. Өнөөдөр нийслэл, дүүргүүдийн удирдлагад цомыг гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?