SBL ХАСЫН ХҮЛГҮҮД-ХОВД МОН-АЛТИУС 77:96

2017-03-28  

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолтод SBL Хасын Хүлгүүд, Ховд Мон-Алтиус багтай өрсөлдлөө. Ховд Мон-Алтиус Брэндон Моррис, М.Харрис, БНАСАУ-ын Сим Кум Бёл нараар хүчээ зузаатгажээ. Тэд мөн Г.Чинбатыг багтаа элсүүлсэн байна.

Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд Хүлгүүдийн лидер Тунгалагийн Санчир эхний хагаст гэмтэл авч, тоглолтыг чөлөөлсөн юм. Ховд Мон-Алтиус багаас Б.Моррис талбайд бүх талд үнэхээр жигд тоглож байлаа. Улмаар Ховд Мон-Алтиус өрсөлдөгчөө 96:77-гоор буулган авч, шинэ улирлын анхны шуугианыг дэгдээв.

Хүчирхэг Хүлгүүд Супер лигийн эхний тулаандаа ингэж бүдэрнэ гэж бодсон сагсан бөмбөг сонирхогч цөөхөн байсан биз ээ. Гол тоглогч Б.Билгүүн бэртлийн улмаас тоглолтод оролцсонгүй. Мөн багийн лидер Т.Санчир нь тоглолтыг дуусгаж чадаагүй нь тэдний ялагдалд нөлөөлсөн юм.

Тоглолтын шилдэг тоглогчоор Ховд Мон-Алтиус багийн холбогч Брэндон Моррис шалгарчээ. Тэр 34 оноо, 10 самбар, 11 оновчтой дамжуулалт, 13 бөмбөг таслалт гэсэн гайхалтай үзүүлэлтийг толилуулсан юм. Моррис тоглолтын найруулж, талбайн бүх талд жигд ажилласан юм. Моррис төгс утгаар Талбайн Жанжин гэж юу байдгийг харуулсан юм.

 

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?