ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙЛГЭДЭГ ӨВЧНҮҮД

2017-03-28  

Салхин цэцэг

Африкт жилийн өмнө 16 мянган хүний амийг авч одсон өвчин. Олон хүнийг аль эртнээс үхэлд хүргэдэг байсан энэ өвчин маш хүчтэй тууралт өгч, өндөр халуурч өвдөлт бөөлжүүлдэг. Халдвар авсан хүний 30% нь үхэлд хүргэж, үлдсэн өвчилсөн хүмүүс сорвитой үлддэг байна. Салхин цэцгийн тархалт хоёрдугаар зууны үед Римийн эзэн гүрнийг уналтанд оруулснаар “Антонушийн далбаа” гэж нэрлэгдсэн байдаг. 15 жилийн турш 3-7 сая хүн нас барсан байдаг. Энэ хар салхин цэцэг Маячууд, Инкачууд болон Ацтекуудын эзэнт гүрэнг уналтанд оруулж хямраасан байдаг. Олон зууны турш үргэлжилсэн энэ халдварт өвчин европ төдийгүй дэлхий дахинд халдвар тархжээ. Вакцинжуулалт хийж энэ өвчнөөс сэргийлдэг болоод 150 жил өнгөрөхөд хорьдугаар зууны дунд үе хүртэл жил бүр 2 сая хүн нас барсан үзүүлэлт байдаг. 1977 онд вакцинжуулалтыг ихээр өргөжүүлж эхлэн 1979 он гэхэд ДЭМБ салхинцэцэг өвчний тархалтыг зогсоож чадсанаа зарласан юм.

Полимиелит /Саажилт/

Вакцинжуулалт хийж 100% бүрэн арилгаж чадаагүй өвчин. Heinego-Medina-ны өвчин гэдгээр зарим газар сайн мэддэг. Хүүхдэд халдварладаг вирусийн өвчин бөгөөд үхэлд их хүргэхээс гадна хүүхдийн булчинд саажилт үүсгэдэг. 1950-иад оны дунд хүртэл вакцин гаргаж аваагүй байхад олон гэр бүлийн хүүхэд өвчилж хөгжлийн бэрхшээлтэй болдог байв. 1977 он гэхэд АНУ-д 300 мянган хүн саажилтай байв. 1994 онд ДЭМБ-ын тусламжаар Африкт саажилт өвчнийг зогсоож, үүнээс 8 жилийн дараа европод энэ халдварыг зогсоожээ. Одоо алс дорнодын орнууд Пакистан, Нигер, Афганы талибанчуудын дунд гарсаар байна.

Сүрьеэ

2016 оны байдлаар дэлхийд 10,4 сая хүн идэвхтэй сүрьеэтэй байна. Үүнээс 1,8 сая хүн нас барж байна. Сүрьеэ өвчин нэн ядуу хүмүүст халддаг бөгөөд 95 хувь нь энэ өвчнөөр өвчилсөн байдаг.  Нэн ядуу орнуудын хүн амд үхэл их байна. 60 хувь нь Хятад, Энэтхэг, Индонез, Нигер, Пакистан, болон ӨАБН улсад ихээхэн тархалттай байна. 100 жилийн өмнө европ АНУ ихээр гарч байсан сүрьеэ одоо манай улсад ихээр дахин дэлгэрч байна.

Сахуу

Коринебактераар үүсдэг сахуу өвчин амьсгалын дээд замын амь насанд аюултай хаван үүсгэдэг. Зүрх, мэдрэлийн системийг гэмтээдэг. Гиппократ энэ өвчнийг тодорхойлсон байдаг. Сахуугаар XIX-р зууны сүүл үе гэхэд Европт жил бүр хэдэн зуун жил хэдэн мянган хүүхэд нас барсан байлаа. 1980 онд дэлхийн жилд 100 мянган хүн өвчилж, сахуугаар нас барсан тохиолдол хэдэн саяаар тоологдсон байлаа. 2013 онд 4.7 мянган хүн өвчилсөн байв. Үүнээс 3.3 мянга хүн нас баржээ. Ихэнх нь хөгжиж буй орнуудын хүмүүс хамрагджээ. Жишээ нь : АНУ-д жил бүр хэдэн мянган тохиолдол гардаг. Энэ өвчнөөс сэргийлэх вакцин гарсан нь ихээхэн хүнийг үхлээс аварсан юм. 1901 онд Emil фон Behring энэ вакциныг нээснээр физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг анх удаа авсан юм. 

Улаанбурхан

Хамгийн аюултай шинж тэмдэг нэг нь өндөр халуурах юм. Биеэр тууралт гарч үхэлд хүргэх аюултай өвчин. Ихэнхдээ таваас доош насны хүүхдүүд өвчилдөг. 1970-1980 оны үед таван нас хүрээгүй хүүхдүүдийн дотроос жилд 2,5 сая хүүхэд улаанбурханы хүндрэл болох уушгины болон тархины үрэвслээс нас барж байлаа. Харин вакциныг цаг хугацаандаа хийдэг хөгжингүй оронд улаанбурханы хүндрэлээр нас барах тохиолдол дөнгөж 0,3 хувь эзэлдэг бол, ядуу буурай орнуудад хоол тэжээлийн дутагдалтай холбоотой тархалт их байдаг байна. Ихээхэн тархалттай үед халдвар авсан 3 хүний нэг нь нас бардаг. Вакцинжуулалтыг зөв хугацаанд нь хийвэл өвчлөл буурна. 1990 онд дэлхийд улаанбурханаар 500 мянган хүн нас барж байсан бол, 2013 онд 100 мянган хүн нас барж байжээ. Жил бүр манай улсад улаанбурханы өвчлөл ихсэж байна. Үзэмний шүүс уулгаж тууралтыг ихэсгэж, салхи авахуулахгүй эмчилдэг.

Коклюш /Хөхүүл ханиад/

1990 онд нэр хүндтэй сэтгүүл "The Lancet"-д жил бүр хөхүүл ханиадны улмаас 130 мянган хүүхэд нас бардаг байна. Өмнөх жилүүдэд үүнээс олон хүүхэд энддэг байлаа. Вакцин гараагүй байхад АНУ-д хэдэн зуун мянган хүүхэд өвчилж байсан судалгаа бий. Вакцинжуулалт хийснээр энэ өвчний улмаас нас баралт цөөрсөн. Энэ өвчнөөр нийт судалгаагаар жилд 60 мянган хүүхэд энджээ. Өвчлөлийн тархалт агаар дуслын замаар амьсгалын замыг болон тархины үрэвсэл үүсгэдэг. XVI-р зууны үед Европ болон хилийн чанадын улсуудад ихээхэн хүүхэд өвчилсөн талаар анх тэмдэглэн үлдээсэн байдаг. Өнөөгийн байдлаар энэ өвчин гарахгүй байгаа нь вакцинжуулалтын ач тус юм. 

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?