ТӨВ УРГАЦ-СҮХБААТАР 98:86

2017-03-28  

Төв аймгийн Төв Ургац, Сүхбаатар аймгийн багтай учраа таарлаа. Төв Ургац БНАСАУ-ын шигшээ багийн холбогч Чой Рю Риг эгнээндээ нэгтгэсэн байна. Сүхбаатар аймгийн баг залуучуудын шигшээ багийн тоглогчдыг гол бүрэлдэхүүнээ болгожээ. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн бөгөөд Төв Ургац багаас Чой Рю Ри, ОУХМ Д.Дэлгэрням нар тун сайн ойлголцож байсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Сүхбаатар аймгийн багийн залуучууд алсын зайн шидэлтээ ээлж дараалан амжилттай болгож, онооны зөрүүг арилгав. Улмаар эхний хагас тэнцүүхэн өндөрлөлөө. 

Харин гуравдугаар үед ОУХМ Д.Дэлгэрням маш сайн тоглож байлаа. Онооны давамгайллыг авсан Төв Ургац тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 98:86-гаар буулган авч, шинэ улирлыг ялалтаар эхлүүлэв.

Чой Рю Ригийн мэдрэмжтэй дамжуулалтууд, Д.Дэлгэрнямын будагтай талбайд илүүрхсэн тоглолт багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүлсэн юм. Тус тоглолтын шилдэг тоглогчоор ОУХМ Д.Дэлгэрням нэрлэгдсэн юм. Түүний хувьд 31 оноо, 11 самбар, 3 оновчтой дамжуулалт өгөв. Будагтай талбай, самбарын тулаанд Дэк тоглолтын турш зогсоогдошгүй байлаа. Илүүрхэж тоглодог залуу илүүрхсээр байна даа.

 


Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?