АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА-АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД 89:92

2017-03-28  

Альянс Тех Харцага, Үндэсний лигийн шинэхэн аварга Архангай Алтан Дорнодын Дайчид багтай учраа таарав. Супер лигийн хошой аварга Альянс Тех Харцага эгнээндээ оюутны Азийн АШТ-ний аварга, тус тэмцээний Үнэ цэнэтэй тоглогч, 3х3 Дэлхийн оюутны АШТ-ний мөнгөн медальт, 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний мөнгөн медальт, гарааны тавд нэрлэгдсэн Энхбатын Дөлгөөнийг нэгтгэжээ. 

Ийнхүү Харцагууд улам хүчирхэгжиж байна. Архангай Алтан Дорнодын Дайчид том залуусын нэг Э.Цэрэнбаатарыг багтаа элсүүлсэн байна. Тоглолт тун тэнцүүхэн эхэлсэн бөгөөд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Харцага эхний хагаст тооны тэргүүллийг авч чадсан юм. Улмаар гуравдугаар үеийн эхэнд онооны зөрүүг 14 болголоо. Гэхдээ Үндэсний лигийн шинэхэн аварга Архангай үеийн төгсгөлийг сайн тавьж чадсан. 

Ялангуяа БНАСАУ-ын тоглогч Ким Чол Мён ээлж дараалсан шидэлтүүдээ оновчтой болгож, онооны зөрүүг ердөө дөрөв болгов. Шийдвэрлэх үе улам ширүүн эхэллээ. Тоглолтын төгсгөлд Дайчид өнөөх Ким Чол Мён гайхалтай байж, багаа ялалтад хөтөлсөн юм. 

Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид өрсөлдөгчөө 92:89-өөр буулган авч, шинэ улирлыг ялалтаар эхлүүлэв. Тус тоглолтод Харцагаас Г.Цэнгүүнбаяр 22 оноо, 13 самбар, Ц.Азбаяр 17 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт, Карл Блэйр 17 оноо, 10 самбар, 13 оновчтой, дамжуулалт жигд тоглосон ч 10 бөмбөг алдалт хийжээ. Мөн П.Болортулга 16 оноо авсан юм. Архангай аймгийн багаас Роберт Тюрнер 31 оноо, 12 самбар, Э.Цэрэнбаатар 11 оноо, О.Энхбаатар 11 оноо авсан байна.


 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?