Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн талбайд энэ өдөр 6 тоглолт явагдлаа. Өнгөрсөн улирлын аварга “Кливланд Кавалерс” баг “Сан-Антоно спүрс”-ийн талбайд зочилж тоглоод 103:74-өөр хожигдлоо. Тоглолтонд “Сан Антоно спүрс” клубээс Кавай Лионард шилдэг тоглолт үзүүлж 25 оноо, 6 удаа самбраас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтанд хөтөлжээ.
Мөн төвийн тоглогчид болох Ламаркус Алдрич, Пау Гасол нар 14 оноо авсан байна. “Кливланд Кавалерс”-аас багийн лидер Леброн Жэмс 17 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч багийн бусад тамирчид хангалгүй тоглосон юм. Ийнхүү “Сан-Антоно спүрс” 57 хожил 16 хожигдолтой улирлыг үргэлжлүүлж байгаа бол “Кливланд Кавалерс” 47 хожил 26 хожигдолтой боллоо. Бусад тоглолтын мэдээлэл :
Орландо мажик 112:131 Торонто рэпторс
Детройт пистонс 95:109 Нью Иорк никс
Оклахома сити тандер 92:91 Даллас Маверикс
Мемфис гризелс 90:91 Сакраменто кингс
Нью Орлиан пеликанс 100:108 Юта жазз
О.ДАШНЯМ