ЖУДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2017-03-29  

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын нэрэмжит 2017 оны жүдо бөхийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн “Спортын төв ордон”-ы “А” танхимд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд нийт 25 байгууллагын 683 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэй 14, эмэгтэй 10 жинд аваргуудаа тодруулах юм. Тэмцээний жин тус бүрийн эхний найман байр эзэлсэн тамирчид дөрөвдүгээр сарын 24-25-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохиогдох өсвөр үеийн УАШТ-д оролцох эрх авна. Энэ удаагийн тэмцээнд олон улсын хэмжээнд амжилт үзүүлээд эхэлсэн өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт, Б.Ойдовчимэд, хүрэл медальт Б.Нармандах нарын шилдэг тамирчид оролцож байгаа юм.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нямбаяр:Өрсөлдөөнтэй сайхан тэмцээн болох байх даа 2017-03-29
Баатар:Манай Хөвсгөлийнхөн сайн барилдаасай. 2017-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?