АДАМ ЛАЛЛАНА БЭРТЭЛ АВЛАА

2017-03-29  

Өнгөрсөн жилийн Английн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан Ливерпүүл клубийн хагас хамгаалагч Адам Лаллана шигшээ багуудын цугларалтын үеэр гуяны булчиндаа гэмтэл авч сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болжээ. Тэрээр примьер лигийн хүрээнд 27 тоглолтод 7 гоол хийж, 7 оновчтой дамжуулалт өгөөд байсан юм. Мөн Английн шигшээ баг Литвийн багтай тоглоход 2 гоолыг оруулсан. “Түлхүүр” тоглогчоо бэртэлд алдсан Ливерпүүл клуб одоогийн байдлаар лигдээ 57 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Тэд ирэх хагас сайнд нэг хотын баг Эвертон клубтай тоглох хувиартай байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Liverpool top 4 t orohod hundreltei bololoo doo 2017-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?