ДАШТ-ИЙГ ЗОРИХ ЭХНИЙ БАГ НЬ БРАЗИЛ

2017-03-29  

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр Бразилийн шигшээ баг Парагвайг 3:0-ээр хожиж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан эхний багаар тодорлоо. Энэ тоглолтын эхний гоолыг 34 дэх минутанд Филипэ Коутино гоёмсог цохилтоор оруулж эхний үеийг өндөрлүүлсэн. Хоёрдугаар үеийн 64 дэх минутанд Бразилийн шигшээ болон Барселона клубийн довтлогч Нэемарын гоцлон тоглолт амжилттай болж гоол оруулсан.

Тоглолтын эцсийн цэгийг жигүүрийн хамгаалагч Марсело тавьж 86 дахь минутанд гоолдсон. Мөн Өмнөд Америкийн бүсийн Перугийн баг Урагвайтай тоглож 2:1-ээр хожжээ. Одоогийн байдлаар Өмнөд Америкийн бүсийг Бразилийн баг 33 оноотой тэргүүлж байгаа бол Дэлхийн шилдэг Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг 22 оноотой зөвхөн тавдугаар байрт бичигдэж байна.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?