ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД-ЭМЧИЙН МАНЛАЙЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-03-29  

Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Иргэний танхим, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс,Эрүүл мэндийн газар хамтран эмч нарын дунд “Тусламж үйлчилгээнд-эмчийн манлайлал” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга  Р.Тунгалагэрдэнэ, Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, 100 гаруй эмч нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны хэлтсийн дарга А.Янжмаа ажиллаж, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн хамгаалал ба эмч үйлчлүүлэгчдийн хоорондын харилцаа гэсэн гурван сэдвийн хүрээнд  хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Орон нутагтаа шинээр нэвтрүүлж, нутагшуулж байгаа  “Цусны банк”-ны чадавхижуулах төсөл, бөөр цэвэршүүлэх Гемодиалезын эмчилгээ, Биохими, Иммуналоги, нян судлалын лабораторийн шинжилгээ, Өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжисэн Зөөврийн Мобайл оношлогоо үйлчилгээ, түргэн тусламжийн хэлгүй дүлий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх мессежээр дуудлага авах үйлчилгээ, нярайн түнхний ЭХО оношлогоо, хүүхдийн хүчилтөрөгч дутлын үеийн Сепап эмчилгээ, эх, хүүхдийн алсын зайн оношлогоо зэрэг технологийг хэлэлцүүлгийн үед видио бичлэгээр танилцууллаа.

Олон улсын түвшинд эмч нарын дундаж цалин 1800-2500$ байхад Монгол эмч нар 560-660 мянган төгрөг буюу 260$-ын цалин авч байгаа нь эмч нарын одоогийн хийж байгаа ажлын ачаалалтай харьцуулахад дэндүү бага үнэлэмжтэй байгаа ба нэг эмч өдөрт 60-70 хүнийг үзэж, маш их ачаалалтай ажилладаг боловч хүний амь насыг хариуцаж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгааг ард иргэд, төр засаг ойлгоосой гэдгийг олон эмч онцолж хэлэв. Мөн бөөрний дурангын мэс, хүүхдийн мэс засал, зүрхний шигдээсийн үед бүлэн хайлуулах эмчилгээ хийх, Диабетын төвийг байгуулах, хүн ам, иргэд ялангуяа эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн өөрсдийн эрүүл мэндийн төлөө хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулах зэрэг олон чухал саналуудыг эмч нар тавьж, харилцан санал бодлоо солилцлоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь эмч нарын хувьд хийж бүтээсэн ажил үйлсээ дүгнэж, цэгнэсэн, тулгамдсан асуудлыг давж туулах арга замаа тодорхойлсон, ард түмэн, нийгэмд эмчийн ажлын онцлогыг ойлгуулж, илэрхийлсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болов.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?