Олон Улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн Гүржийн Тбилс хотод энэ сарын 31-ээс ирэх сарын 2-ны хооронд болно. Энэ удаа Тбилсийн дэвжээнээ 38 улсын 262 жудоч өрсөлдөхөөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм. Монгол Улсаас тус тэмцээнд 9 тамирчин оролцохоор Гүрж улсыг зориод байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д 2017 оны улсын аварга Ж.Амарболд, залуучуупын Дэлхийн аваргын хүрэл медалт Б.Амартүвшин нар зодоглоно. Мөн эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Азийн аварга Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81кг-д Г.Төрмөнх, 90 кг-д Г.Алтанбагана нарын тамирчид “тоосоо өргөнө”.
Эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар барилдана.
О.ДАШНЯМ