ЗАЛУУЧУУДЫН ФУТЗАЛЫН ШИГШЭЭ БАГ ААШТ-НД ОРОЛЦОНО

2017-03-31  

Заалны хөлбөмбөгийн 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 16-26-ны өдрүүдэд Тайланд улсад зохиогдох билээ. Азийн 21 улс өрсөлдөх тус тэмцээний сугалааны үйл ажиллагаа явагдаж Монголын шигшээ баг “D” хэсэгт Иран, Киргизстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмиратын багуудтай орлоо. 

Манай шигшээтэй нэг хэсэгт орсон Арабын Нэгдсэн Эмират улс Азийн чансааг тэргүүлдэг бол Хятад тав, Иран наймдугаарт эрэмблэгддэг юм. Монголын шигшээ баг тэмцээний бэлтгэлээ Улаан-Үд хотод базааж “Бат супер лиг”-д оролцож зургаадугаар байр эзэлсэн юм. Манай 20 хүртэлх насны шигшээ баг байгуулагдснаас хойш оролцох анхны томоохон тэмцээн нь энэ болж байна. Өмнө нь 2014 онд насанд хүрэгчдийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээн Монголд зохиогдоход амжилттай оролцож байсан билээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?