АЛЬЯАНС ТЕХ ХАРЦАГА ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

2017-03-31  

“Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-ноос тав дахь жилдээ зохион байгуулж буй “Үндэсний супер лиг”-ийн тэмцээний нэгдүгээр тойргийн ээлжит тоглолт футзалын ордонд явагдлаа. “Альянс Тех Харцага” баг энэ өдөр эхний тоглолтоо “Увс нуур” багтай хийж тоглолтын эцсийн мөчид хийсэн Карл Блэрийн “буззер шот”-оор хожлоо.

Харцагууд эн өдөр 7 тамирчинтай л тоглосон бөгөөд төвийн тоглогч П.Болортулга, Дорждамба нарын тамирчид бүрэлдэхүүнд харагдсангүй. Тус тоглолтод Харцага багийн Карл Блер 274 оноо авч тоглолтын шилдгээр нэрлэгдсэн бол “Увс Нуур” багаас Ардчилсан Солонгосын тамирчин Ким Чон ил 31 оноо түүж багаа тэргүүлсэн байна. Харамсалтай тэрээр тоглолтын төгсгөлд хоёр торгуулын шидэлийнхээ нэгийг алдаж өрсөлдөгч багтаа том боломж өгсөн юм.

“Супер лиг”-ийн ирэх тойргийн тоглолтууд Бямба гарагт 17:30 цагаас Баянхонгор Ирвэсүүд-Альянс-Тех Харцага 19:00 цагаас Увс Нуур-Сүхбаатар Залуучуудын шигшээ 20:30 цагаас Архангай Алтан дорнодын дайчид-SBL Хасын Хүлэгүүдийн тоглолтуудаар үргэлжилнэ.

 

 

 

 О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?