ТӨРИЙН ОРДНОО 1000 ЭМЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2017-03-31  

 

Олон улсын эмч нарын өдөр нь иргэд эмчдээ талархлаа илэрхийлдэг, эмч нар нь мэргэжлээрээ бахархдаг өдөр. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа 5 хүн тутмын нэг нь ЭМЧ байдаг. Дэлхийн олонх улсад эмч нарын дийлэнх хувь эрэгтэйчүүд байдаг бол манай улсын эмч нарын дийлэнх хувь нь буюу 10 эмч тутмын 8 нь эмэгтэй эмч байдаг онцлогтой. Насны хувьд авч үзэхэд 10 эмч тутмын 3 нь сургуулиа дөнгөж төгсөөд ажиллаад удаагүй байгаа залуучууд, 5 нь ажил мэргэжилдээ дадлагажиж, туршлагажсан ид насныхан бол 2 нь залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, арвин туршлагаа өвлүүлж байгаа ахмад үеийн эмч нар байна. Эмч нарын 60 хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байна.

Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн үе үеийн эмч нараас Монгол Улсын баатар 1, Хөдөлмөрийн баатар 7, Ардын эмч 19, Ардын багш 1, Хүний гавъяат эмч  249, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан 53, Гавъяат багш  20, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн 2, Төрийн шагналт 27 төрөн гарчээ.

Өнөөдөр энэхүү танхимд төр засгийн удирдлагуудаас гадна Эрхтэн шилжүүлэх мэс заслыг эх орондоо амжилттай хөгжүүлж байгаа Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч О.Сэргэлэн тэргүүтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон, Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Д.Баян-Өндөр тэргүүтэй Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон.

Монгол Улсад ангиографийн оношилгоо, эмчилгээг амжилттай хөгжүүлж байгаа Анагаах ухааны доктор З.Лхагвасүрэн тэргүүтэй хамт олон, хүүхдийн зүрхний катетер, ангиографийн тусламж, үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Т.Болормаа тэргүүтэй хамт олон,

Төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийн оношилгоо, эмчилгээний асуудлыг эх орондоо цогцоор нь нэвтрүүлж чадсан Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Аянга тэргүүтэй хамт олон, зохиомол орчинд үр шилжүүлэн суулгах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа Анагаахын шинжлэх ухааны магистр Б.Пүрэвтогтох тэргүүтэй Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн хамт олон,

Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Анагаах ухааны доктор Ц.Саруул эмч тэргүүтэй зүрхний титэм судасны нарийсал, зүрхний гажгийг дэвшилтэт арга буюу судсан дотуурх мэс ажилбараар эх орондоо эмчилж эхэлсэн хамт олон зэрэг алтан гарт эмч, мэргэжилтнүүд хүрэлцэн ирээд байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Таня:5 хүний тутмын нэг нь эмч хүн байдаг гэж сонссон. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг төр зөв үнэлэх залгамж халааг сайн бэлдэх хэрэгтэй. шүү 2017-03-31
Дэлгэр:Ард иргэдийнхээ төлөө цаг наргүй ажилладаг эмч нартаа баярлалаа. 2017-03-31
emch:emch bol saihan ajil shuuu ajildaa durtai uuriiguu urgej hugjuulj baigaasai manai emch nar zarim ni suljee bolon uuriinhuu nziin emiig zardagiig es tootswol 2017-03-31
zochin:olon olon emch nar dotor sain emch bnaaaa 2017-03-31
Оюун:Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарт баярлалаа та нар тангарагтаа үнэнч байгаа хүндэтгэлтэй бахархалтай хүмүүс шүү та нарт Монголын ард түмэнбаярлаад барашгүй ач буян нь ирнээ. Харин хувийг эмнэлэг шинжилгээ хийдэг газрууд бол шуналын туламнууд л гэсэн үг даанч дэндүү дээ дэндүү ялангуяа ахмад эмч нар ичих булчихаагүй. Хүмүүс байдаг яаж хоолоороор нь хүний зовлон дээр дөрөөлж олсонмөнгө. Хоол болдог байнаагэж бодогдоод байдаг юм 2017-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?