ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМИЙГ ЦАХИМЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

2017-03-31  

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БЗД-ийн 1, 2, 3, 7,21,27 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн  эмч, сувилагч, албан хаагчидтай  уулзлаа.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа эмч, сувилагч эмнэлгийн ажилтнууддаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Иргэдэд хамгийн ойр байж тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй үзүүлж байдаг өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагч, ажилтан хаагчиддаа УИХ, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийг танилцуулж, та бүхнийхээ санал бодлыг сонсож холбогдох байгууллагуудад уламжлах зорилгоор энэхүү уулзалтыг хийж байна.

Бид засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээсэн нь нь 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилээр зарласантай холбоотой гаргасан чухал шийдвэрүүдийн нэг байсан. Мөн ӨЭМТ-ийн бүтэц үйл ажиллагааны стандартыг шинэчлэн боловсруулж байна. Ингэснээр шинэ стандаратаар нэг эмчид хоёр мянгаас дээшгүй хүн үзүүлдэг байхаар тусгагдаж байна.

Тэгвэл 20 мянган хүн амтай хорооны өрхийн эмнэлэгт арван эмч ажилладаг болох, сувилагчийн ажлыг өдрийн эмчилгээний, гэрийн эргэлтийн гэж хуваарилснаар стандартад нийцсэн бодит тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм. Цаашдаа иргэн өөрөө өрхийн эмчээ сонгож бүртгүүлдэг, эмч бүртгэлтэй иргэнээ үздэг, үзлэг хийсний тоогоор санхүүжилтыг эрүүл мэндийн даатгалтай холбох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн системыг цахимжуулсанаар хяналтыг хийх боломж бүрдэх юм” гэлээ.

Мөн БЗД-ийн II хорооны “Миний зөвлөгч” ӨЭМТ-ийн их эмч Ц.Алтанцэцэг, тус эмнэлгийн сувилагч Ч.Нармандах, XXI хорооны “Ачит сайхан” ӨЭМТ-ийн Уламжлалтын их эмч Г.Гантуяа, тус эмнэлэгийн Мэдээлэл дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Золжаргал, сувилагч П.Дүүрэн нар Эрүүл мэндийн яамны жуух бичгээр,  III хорооны “Эмнэхүй” ӨЭМТ-ийн сувилагч Ж.Намжилжав, I хорооны “Хүн төвт” ӨЭМТ-ийн сувилагч Т.Буянжаргал нар Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүл .гэхээс өөр мэдлэггүй өрхийн эмнэлэг хэрэг байна уу. НД аар амьдардаг газар ш дээ. 2017-03-31
Зочин:Цахимжуулах нь зөв дэлхийн улс орнууд бүгд л цахим системтэй иргэддээ үйлчилдэг болсон. 2017-04-01
Иргэн:Өрхийн эмнэлгийн эмч нарыг нарийн мэргэшүүлэх чухал тэгэж байж 2р шатлалын эмнэлэгт үзүүлэх иргэдийн ачаалал багасна 2017-04-01
Tуяа:Уул нь цахимжвал сайн л байгаа юм..нэг санаа гаргана хэрэгжиж байгаа нь цөөхөн юмдаа.... 2017-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?