Гүрж улсын Тбилс хотод олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Гран При” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Нийт 36 улсын 256 жудоч өрсөлдсөн тус тэмцээнд Монгол улс 9 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон.
Эрэгтэйчүүдийн 66кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг тус тэмцээнээс мөнгөн медалийн хүртсэн юм. Тэрээр “C” зоог ахалж барилдсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Гүржийн Татарашвилиг хожиж, дараах тойрогт Азербайжаны Ажигалиг ялж хэсгийн аварга болсон. Улмаар зооны аваргын төлөө ОХУ-ын бөх Шамиловыг ялж аваргын төлөө Гүржийн Гуйнашвилид торгуулиар хожигдсон юм.
Д.Төмөрхүлэг 2015 онд Тбилсын Гран Пригаас алтан медаль хүртэж байсан юм. Энэ жинд өрсөлдсөн ОУХМ Д.Алтансүх “А” хэсгийг толгойлж барилдаад хэсгийн аваргын төлөө Гүржийн Гуйнашвилид хожигдож дагах тойрогт орсон ч Португалийн Олеликт ялагдаж долоодугаар байр эзэлсэн.
Харин эмэгтэйчүүдийн 57кг-д залуу мастер Ц.Хулан тавдугаар байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн 60кг-д Ж.Амарболд долоодугаар байр эзэлсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Эх сурвалж : Sportlife.mn