Английн премьер лигийн 30 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Лигийн хүснэгтийг тэргүүлэгч Лондоны “Челси” клуб талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээн авч 2:1-ээр ялагдлаа.
Тоглолтын 5 дахь минутад Фабрегас тооны харьцааг нээсэн бол Умлфрэд За 9 дэх минутад тэнцүүлж, Кристиан Бентеке 11 дэх минутанд гоолдож багтаа тэргүүлэл авчирч хожилд хүргэсэн. Мөн энэ тойрогт “Ливерпүүл” клуб талбайдаа нэг хотын баг “Эвертон”-ыг хүлээж авч, 3:1-ээр хожсон.
Сайдо Манэ тоглолтын 8 дахь минутанд эхний гоолыг оруулсан бол “Эвертон”-ы төлөө анхны тоглолтондоо гараанд гарсан залуу хүү Пенингтон 28 дахь минутанд гоолдож тоог тэнцүүлсэн. Үүнээс гурван минутын дараа Бразил “шидтэн” Коутино өөрийн ур чадвараа гайхуулсан гоол оруулж дэмжигчдээ баярлуулсан. Улмаар тоглолтын “эцсийн цэгийг” сэлгээгээр орж ирсэн Дивок Ориги тавьж 60 дах минутанд гоол оруулсан юм. Бусад тоглолтын үр дүн :
Тоттенхэм 2:0 Бөрнли
Уотфорд 1-0 Сандерланд
Манчестер Юнайтед 0-0 Вест Бромович
Лестер 2-0 Сток Сити
Саутгэмптон 0-0 Борнмут
Манчестр сити 2:0 Арсенал
Эх сурвалж : Sportlife.mn