Альянс Тех Харцага – Баянхонгор Ирвэсүүд 87:69
МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өнгөрсөн бямба гаригт боллоо. Эхний тоглолтод Альянс Тех Харцага, Баянхонгор Ирвэсүүдтэй учраа таарсан юм. Эхний үед Баянхонгор Ирвэсүүд-ийн тоглогчид алсын зайн шидэлтийг өндөр хувьтай гүйцэтгэж байлаа.
Гэхдээ хоёрдугаар үед Харцага багийн тоглолт сэргэж, онооны давамгайллыг авав. Гуравдугаар үед Харцагын хамгаалалт сайн болж, 10 гаруй оноогоор тэргүүлж эхэллээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Харцага өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй. Улмаар тэд учраагаа 87:69-өөр буулган авч, улирлын хоёр дахь хожлоо авлаа.
Олон талт тоглолт үзүүлсэн Харцага багийн холбогч Карл Блэйр 16 оноо, 11 самбар, 13 оновчтой дамжуулалт өгч, улирлын хоёр дахь трибль-даблиа гүйцэтгэв. Мөн Э.Дөлгөөн 24 оноо, 13 самбар, О.Цэлмэг 23 оноо авчээ. Харин Ирвэсүүдээс Чадраабал 11 оноо, 11 самбар авсан юм.
Эх сурвалж : МҮСБХ