УВС НУУР БАГ ЭЭЛЖИТ ХОЖЛОО БАЙГУУЛЛАА

2017-04-03  

Увс Нуур – Сүхбаатар Залуучуудын шигшээ 83:72

Хоёр дахь тоглолт Увс Нуур, Сүхбаатар залуучуудын шигшээгийн хооронд боллоо. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд эхний хагас тэнцүүхэн өндөрлөв. Гуравдугаар үед хоёр баг тэргүүллээ олон удаа солилцсон юм. Гэхдээ шийдвэрлэх дөрөвдүгээр үед Увс Нуур багийн залуус хамгаалалт сайн хийж, довтолгооныхоо төгсгөлөө онц гүйцэтгэж байлаа. Улмаар Увс Нуур 83:72-оор өрсөлдөгчөө буулган авч, улирлын хоёр дахь хожлоо авав. 

Увс Нуур багаас легионер тоглогч Ким Чон Ил 29 оноо, 5 самбар авсан бол Г.Болд 19 оноо, 5 самбар, 8 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Ц.Баянмөнх, Б.Батбуян, Алтансоёмбо нар будагтай талбайд сайн тоглосон юм. Сүхбаатар залуучуудын шигшээ багаас Б.Наранбаатар 16 оноо, 7 самбар авчээ багаа тэргүүлэн ч  хожигдлоо Сүхбаатар Залуучуудын шигшээ баг хүртлээ.

 

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?