ХОТЫН ДАРХЛААЖУУЛАЛТ ТӨСӨЛ БЗД-ЭЭС ЭХЛЭН ХЭРЭГЖИНЭ

2017-04-04  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр НҮБ-ийн Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн бүсийн дархлаажуулалтын зөвлөх мэргэжилтэн Шаожунг Ван-ийг хүлээн авч уулзан “Хот суурин газрын дархлаажуулалт” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

 Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд манай улсад олон удаа ирж, ялангуяа улаанбурхан өвчний тархалт дэгдэлтийг таслан зогсооход оюун мэдлэгээ зориулан, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийллээ. Тэрээр цааш хэлэхдээ, Манай улсад сүүлийн жилүүдэд хотжилт хурдацтай явагдаж байгаатай холбогдуулан дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлж, зорилтот бүлгийн эх, хүүхдийг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамруулах зорилгоор “Хот суурин газрын дархлаажуулалт" төслийг холбогдох байгууллагуудтай хамтран эхний ээлжинд Баянзүрх дүүргийн зарим хороодод хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд дархлаажуулалтын үйл ажиллагааны чанар, хүртээмж нэмэгдэж, хяналт шинжилгээ, үнэлгээний загвар тогтолцоог бий болгох юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн дархлаажуулалтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжихэд эрүүл мэндийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн дархлаажуулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн менингококкт халдварын улиралчлалтай холбогдуулан уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг авах талаар ярилцлаа.Хатагтай Шаожунг Ван уг халдвар нь зөвхөн Монгол улсад төдийгүй, бусад орнуудад ч гарсан. Ер нь хотын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг.

Аливаа үйл ажиллагааны эцсийн үр дүн нь эрүүл мэнд дээр ирдэг. Тиймээс ч үүнийг эрүүл мэндийн салбар ганцаараа дийлэхгүй, бусад салбарын оролцоо маш чухал. Хотжилтын дархлаажуулалтын асуудлаар НҮБ-ийн Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэхээр манай бүсээс Индонез, Мянмар, Филиппин, Монгол гэсэн дөрвөн улсыг сонгосон. Бид таны саналын дагуу амьжиргааны түвшингээс доогуур иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаардаг болоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?