Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “NISSAN” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд “Спортын төв ордон”-ы “А” зааланд долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад үргэлжилэн явагдаж байна. Хүснэгтийн хамгийн сүүлийн байрт бичигдэж буй “Хан-Уул Хангарьд” баг “Этүгэний Ирвэсүүд” багтай тоглож 89:72-оор буулгаж авлаа.
Энэхүү тоглолтонд Хангарьдуудаас Солонгос легионер тоглогч Хон Кён Ги 41 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа ялалтад хөтөлсөн. Тэрээр 3 онооны шидэлтийг 16 удаа гүйцэтгэж наймыг нь амжилттай болгосон юм. Ингэснээр “Хан-Уул Хангарьд” баг плэй оффд шалгарах багахан боломжоо хадгалж чадлаа. Ирвэсүүд багийн хувьд энэ нь хоёр дараалласан хожигдол нь болж байна. Энэ өдрийн тоглолтод багийн түлхүүр тоглогч Д.Мөнхтүвшин оролцоогүй нь тэдний хожигдлын шалгаан болсон юм. Тэдэнд байгаа сайн мэдээ нь өмнөх тоглолтыг өнжсөн Нэйт Барнес багтайгаа нэгдэж мөн Уэжи Уэст хэмээх төвийн тоглогчыг шинээр элсүүлсэн байна.
Эх сурвалж : Sportlife.mn