Бөхийн чөлөөт барилдааны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд явагдаж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 36, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн тэмцээнд нийслэл, дүүргийн 36 байгууллагын 345 тамирчин өрсөлдсөн юм. Энэ жилийн УАШТ-нд жин тус бүрт аваргууд зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болох залуучуудын Азийн аврга шалгаруулах тэмцээн, наймдугаар сарын 1-6-нд Финляндын Тампере хотод болох залуучуудын ДАШТ-д оролцох юм. Та бүхэнд жин тус бүрийн аваргуудыг танилцуулья.
Эрэгтэйчүүдийн 50 кг :
1. Н.Насанбуян (Хан-Уул, Мегастарс)
2. С.Ойдов (Алдар)
3. Н.Наранхүү (Хан-Уул, Хасу-Мегастарс), Н.Цогбадрал (Ховд)
55 кг :
1. Б.Ариунболд (Төрөлжсөн сургалттай БТСын дунд сургууль)
2. Б.Түмэнцогт (Хан-Уул, Хасу-Мегастарс)
3. Д.Жамсрандорж ( Хан-Уул, Хасу-Мегастарс),Б.Оргил (ХСИС)
60 кг :
1. Ц.Цогбадрах (Алдар)
2. Э.Үнэт-Эрдэнэ (Аварга)
3. Г.Бат-Эрдэнэ (Алдартан), Б.Тэлмэн (Аварга)
66 кг :
1. Т.Тулга (ҮБТДС)
2. Л.Батзул (МУБИС)
3. Э.Тэмүүлэн (Хан-Уул, Хасу-Мегастарс),Х.Шинэбилэг (Төв)
74 кг
1. З.Сумъяабазар (Хангарьд)
2. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод)
3. Б.Отгонбаяр (ҮБТДС),Э.Гансүх (МУБИС)
84 кг
1. М.Цогтгэрэл (Орхон, Ирээдүйн одод)
2. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг)
3. Э.Сосорбарам (Ховд), Б.Билгүүн (Хан-Уул, Хасу-Мегастарс)
96 кг
1. Ч.Алтангэрэл(Баянхонгор)
2. А.Нармандах (Даян дэвжээ)
3. Л.Одбаяр (төрөлжсөн сургалттай БТС-н дунд сургууль)Д.Мягмаржав (Говийн бөх)
120кг
1. М.Лхагвагэрэл
2. Д.Эрдэнэтулга
3. Э.Бат-Эрдэнэ (бүгд Аварга),М.Жамсрандорж (Төв) Эмэгтэйчүүдийн
44кг
1. Г.Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн)
2. Б.Мөнхтуул (Чингэлтэй)
3. Э.Сүрэн (Ховд), Ц.Лхамхүү (Женко)
48 кг
1. Б.Чимгээ (Женко)
2. Б.Мөнхнар (Алдар)
3. А.Раушан (Налайх, Мөнхийн хүчтэн), Б.Сэлэнгэ (Орхон, Ирээдүйн одод)
51 кг
1. Т.Ариунзаяа (Хангарьд)
2. Б.Дөлгөөн (Мөнхийн хүчтэн)
3. С.Энхтунгалаг (Хан-Уул, Хасу-Мегастарс), О.Ванчигмаа (Женко)
55 кг
1. Б.Болортуяа (Женко)
2. Б.Энхцэцэг (Чингэлтэй)
3. Н.Лхагвадулам (Алдар), Б.Халиунаа (Орхон, Ирээдүйн одод)
59 кг
1. Б.Болор-Эрдэнэ (Алдар)
2. П.Отгонбаяр (Женко)
3. Н.Энхтуяа (Багануур), Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)
63 кг
1. Б.Сарнай (Налайх, Мөнхийн хүчтэн)
2. Э.Дэлгэрмаа (Хан-Уул, Хасу-Мегастарс)
3. Б.Алтантүлхүүр (Архангай СБСЕБС), П.Буянжаргал (ТСБТСДС)
67 кг
1. Э.Даваанасан (Алдар)
2. Д.Түмэнхүслэн (Женко)
3. Э.Идэрцэцэг (Арслан), Б.Үүрийнтуяа (Орхон, Ирээдүйн одод)
72 кг
1. Б.Цэцэгбаяр (МУБИС)
2.Н.Загардулам (Хилчин)
3. Г.Ариунжаргал, Б.Мягмарцэнд (хоёул Алдар)
Эрэгтэйчүүдийг багийн дүнгээр Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, Д.Урианхай дасгалжуулагчтай “Аварга” БТДС, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалсан. Харин эмэгтэй багийн дүнг Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб манлайлж, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”, Кажимукан дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб эхний гурван байрыг эзэллээ.
Энэ оны залуучуудын УАШТ-ийг нийлбэр дүнгээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 98 оноогоор тэргүүлж, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб 83, спортын мастер Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль 66 оноогоор удаалав.
Эх сурвалж : Sportlife.mn