Л.ЭНХ-АМГАЛАН: ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТРАН АЖИЛЛАХАД БИД БЭЛЭН

2017-04-05  

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар өнөөдөр /2017.04.04/ Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар, тус сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа Анагаахын их сургуулийн профессор Жефри С.Глен нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт Монголд ямар түвшинд байгаа талаар товч танилцуулга хийсэн юм.

Дараа нь Стэнфордын их сургуулийн харьяа Анагаахын их сургуулийн профессор Жефри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээг нээсэн талаараа гишүүдэд танилцуулга хийлээ. Тэрбээр шинээр бүтээж буй эмийг дэлхийн зах зээлд гаргахаас өмнө нэн даруй Монголд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах хүсэлтэй буйгаа гишүүдэд уламжилсан юм. Профессор Жефри С.Глены хувьд сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг судалж байгаа юм байна.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулах чиглэлд тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Монголд нийт 400 мянга орчим хүн элэгний өвчлөлтэй байна гэсэн судалгаа бий. Таны танилцуулгыг сонслоо. Маш их сонирхол татлаа. Элэгний В, Д вирусыг устгах, элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой эмийг Монголд нэвтрүүлэх ажилд бид хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд бусад асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар ярилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэлтсээс мэдээллээ.

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?