“ЭРЧИМ” КЛУБ ТАЛБАЙДАА ЯЛАГДЛАА

2017-04-05  

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим” клуб “Азийн Хөлбөмбөгийн Холбоо”-ны “AFC Cup” тэмцээний “I”-хэгийн хоёр дахь тоглолтоо Хойд Солонгосын “Кигванча” багтай хийлээ. Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож буй “Эрчим” тоглолтын эхнээс илүүрхэж Г.Ган-Эрдэнэ, Шута нар аюултай довтолгоо өрнүүлсэн ч гоол оруулж чадсангүй. Харин Хойд Солонгосын клубээс 40 дэх минутад долоо дугаартай Ким Ёон Ил тооны харьцааг нээлээ. Нутаг дээрээ түрүүлж гоол алдсан “Эрчим” үр дүнг эргүүлэх даалгавар тулгарсан үед “Кигванча” багийн төвийн хамгаалагч Ри Тон Ил ашигтай довтолгоог санаатайгаар гар хүргэн зогсоож, хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр талбайг чөлөөлсөн юм.

Хоёрдугаар үе эхлэхэд “Эрчим” илүү боломжтойгоор талбайд гарсан ч шийдвэрлэх үеийн дөнгөж эхний минутад хамгаалагч Г.Төгөлдөр өөрийн хаалганд мөргөж авто гоол оруулж, өрсөлдөгчдөө давуу байдлыг олгосон.

Ийнхүү “Эрчим” үлдсэн хугацаанд хоёр гоол оруулж оноо авах, гурвыг хийж хожил авах даалгавартай тулсан. Гэсэн ч өрсөлдөгчийнхөө хаалганы торыг хөдөлгөж чадалгүй байсаар тоглолтын үндсэн цагийг дуусгахад шүүгчийн сунгасан минутад эхний гоолын эзэн Ким Ёон Ил мөргөж тооны харьцааг 0:3 болгосноор эцсийн цэгийг тавилаа.

“Эрчим” клуб ирэх сарын 17-ны өдөр “04 сарын 25” багийн нутагтаа хүлээн авах бол хэсгийн сүүлийн тоглолтоо тавдугаар сарын 31-нд Хойд Солонгост зочлон “Кигванча” багтай тоглох юм. Энэхүү тоглолтыг 2850 хөгжөөн дэмжигч “Монголын хөлбөмбөгийн холбоо”-ны төв цэнгэлдэхэд цуглаж үзсэн байна.

 

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хөлгөө:Хайран тоглолт 2017-04-05
Иргэн:Дэмжээд л байлаа. Даанч явсангүй дээ 2017-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?