МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ТОГЛОЛТЫН СҮҮЛИЙН МӨЧИД ТЭНЦЭЖ ЧАДЛАА

2017-04-05  

Английн прьемер лигийн 31 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ тойрогт аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй “Манчестр Юнайтед” клуб өөрсдийн “Олд Трафорд” цэнгэлдэхдээ “Эвертон”-ыг хүлээн авсан. “Манчестер юнайтед” тоглолтын эхнээс л хамгаалалтандаа анхаарч хий зай гаргалгүй тоглож байсан. Гэсэн ч нэгдүгээр үеийн 22 дох минутанд Английн шигшээ баг болон “Эвертон” клубийн төвийн хамгаалагч Фил Жагелка булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг гоол болгож зочид тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэ үеэс талбайн эздийн довтолгоо эрс ширүүсч Лингард, Погба нар гоолын моментуудыг үүсгэсэн ч хаалганы торыг дотроос нь хөдөлгөж хараахан чадаагүй. Тоглолт энэ хэвээр үргэлжилж хоёрдугаар үеийн нэмэлт цагийн 94 дэх минутанд Лингардын цохьсон бөмбөгийг “Эвертон”-ы хамгаалагч Эшли Уиламс гараараа хааж улаан хуудсаар торгуулж талбайг орхисон.

Улмаар 11 метрийн торгуулын цохилтыг Швед довтлогч Златан Ибрахимович амжилттай болгож багаа хожигдлоос аварсан. Ингэснээр “Манчестер Юнайтед” 54 оноотой болж хүснэгтийн 5 дугаар байрт бичигдэж эхэллээ. Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн

Бөрнли 1:0 Сток сити

Лестер сити 2:0 Сандерланд

Уатфорд 2:0 Уэстбром

 

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Замилан:Эцсийн мөчид нэг тэнцдэг байжээ. 2017-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?