ХАВАР ТООС ШОРОО БОЛОН ГАЗАР ГЭСЭХЭД ДЭГДДЭГ ӨВЧЛӨЛ

2017-04-06  

Хавар цагийн өвчлөл газар доороосоо гэсэж микроорганизм, нян халдварын бактер вирусийн идэвхжих үед амьсгалын замын болон харшлын, бөөрний өвчлөл, паразит хорхой шавьжны сэргэлтийн үе байдаг тул хүн малын өвчин эрс ихэсдэг.  

Нийслэлийг тойрсон газруудаас халдварт өвчин дэгдэх боломжтой байдаг. Хүүхдүүд үерийн усаар тоглоод сууж байх нь энүүхэнд, гараа угаана, бие бие рүүгээ цацна, тэгж байгаад хамар ам руугаа бохир ус оруулна. Хүүхдийг ус шалбааг хог бүхий гуу жалганаас хол байлгахгүй бол гэдэсний халдварт нян цусан суулга, бохир гарын халдварт өвчин тусна.

Хаврын улирал хувалз ихсэж чийглэг хөрсөнд томорч хүн мал, гэрийн тэжээвэр амьтны үе арьсанд шигдэж вирусийн халдвар дамжуулдаг. Энэ вирус нь тархины хатуу хальс үрэвсүүлж, мөчдийн саа үүсгэх, дүлий болгох хор нөлөөтэй.

Ханш нээх үеэр булш бунхны халдварт вирусийн нууцлаг өвчлөл. Халдварт өвчнөөр нас барсан хүний шарилыг газарт оршуулахад шарил нь тодорхой өвчний нянгуудаар газрын хэвлийг бохирдуулж байдаг. Жишээ нь, : боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар 30-40 жил тарваган тахал 40 жил ба түүнээс дээш хугацаанд газрын хөрсөнд халдвар тараах чадвараа алдалгүй амьдардаг. 

Өвлийн тэсгэм хүйтэнд газрын хөрс нян бактериар цэвэрлэж байдаг ч, цаг агаарын хэт хуурайшил, хөрс гулгалт, шар усны үер, газрын хөрсний бохирдолтыг түгээж байдаг тул хавар намрын хавсаргыг сайтар анхаарч өөрсдийн болон хүүхдийн эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэйг зөвлөх байна.

Шар усны ууршилт. Үерийн усны ууршилт амархан. Энэ ууршилттай хамт хүнд металийн ууршилт хүний бөөрний үйл ажиллагааг сулруулж бөөрний дутагдал үүсгэх өвчлөл бий болгоно. Шар усны ууршилтын шаварт шигдсэн ялаа шумуул хүнд халдварт өвчин халдаах зэвсэг болно.

Мод, ургац тариалахад бохирдсон хөрсний тоосжилтоос харшил үүсгэнэ. Иймд ургац мод тариалахад амны хаалт хийж байхгүй бол нэн түрүүн уушгины мөгөөрсөн хоолой уушгины цулцангийн үрэвслээс сүрьеэ өвчин тархалт их болно.

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Манай хот ч тэр чигтэй нян бактерийн үүр уурхай болж дууслаа. Эрүүл хөрс ч алга болох нь. Иргэн бүр л өөртөө арчаатай байхгүй бол горигүй нь ээ 2018-03-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?