Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Гран при” тэмцээн дөрөвдүгээр сарын 7-9-ны өдрүүдэд Туркын Анталья хотод болно. Тус тэмцээнд 36 орны 264 жудоч өрсөлдөх юм. Манай улсаас 9 тамирчин оролцохоор Туркийк зориод байна. Та бүхэнд Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.
Эрэгтэйчүүдийн 60кг Ж.Амарболд,Б.Амартүвшин, 66кг Д.Төмөрхүлэг,Д.Алтансүх 73кг Н.Хадбаатар, 81кг Г.Төрмөнх,Н.Дагвасүрэн 90кг Г.Алтанбагана, Эмэгтэйчүүдийн 57кг Ц.Хулан, 63кг Б.Мөнгөнчимэг, +78кг Б.Мөнхтуяа нар оролцоно.
О.ДАШНЯМ