Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб талбайдаа “Манчестер Сити”-г хүлээж авч 2:1-ээр хожлоо. Тоглолтын эхний гоолыг 10 дахь минутанд “Челси”-ийн Бельги тоглогч Эдэн Азар оруулсан бол “Манчестер сити”-ээс тэмцээний гоолыг Кун Агуэро 26 дахь минутанд хийсэн. Гэсэн ч энэ гоолоос 7 минутын дараа Азар дахин гоол оруулж багтаа 3 оноо авчирсан байна. Ингэснээр “Челси” 72 оноотой болж тэргүүллээ баталгаажуулсан бол “Манчестер сити” 58 оноотой хүснэгтийн дөрөвдүгээрт бичигдэж байна. Ливерпүүл 2:2 Борнмут
Халл 4:2 Мидлесборо
Саутгэмптон 3:1 Кристал Палас
Арсенал 3:0 Вест Хэм
Тотенхэм 3:1 Суонси сити
О.ДАШНЯМ